Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж байна. Уг айлчлал нь чухал шаардлагатай эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж шийдсэн байна. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн аж. Түүнчлэн ерөнхийлөгчийг арав гаруй хүн дагалдан явах юм. Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул баг бүрэлдэхүүнийг эх орондоо ирсэн даруйд шинжилгээнд оруулж 14 хоног тусгаарлах талаар УОК-ийн дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.
О.Гоо-Оюун