ИЗН 2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ЭВСЭН ОРОЛЦОХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН БАЙНА

2020-02-28  

Ѳнгѳрсѳн долоо хоногт Иргэний Зориг Намын Үндэсний хорооны 200 гаруй гишүүн ээлжит хурлаа хийсэн байна. Тус хурлаас 2020 оны УИХ-ын сонгуульд дангаараа биш, эвсэж оролцох нь зѳв гэсэн шийдвэрийг гаргаж, Үндэсний Хороондоо даалгажээ. ИЗН хэнтэй эвсэх вэ? гэвэл хэд хэдэн хувилбар байна. Нэгдүгээрт: МАХН-тай эвсэх. Тус намын дарга Ганхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүүлийн жилүүдэд нэг хүн шиг ойр буй. Хоёрдугаарт: АН-тай эвсэх. Тус намын дэд дарга Ц.Батбаатар ѳмнѳ нь АН-аас дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Тэр нам руугаа ойртох санаа байхыг үгүйсгэхгүй. Гурав: Социал Демократ намтай эвсэх. Энэ бол унтаа нам. Ард нь Баабар л бий.Баабарын ард Электрат хѳдѳлгѳѳн бий. Дѳрѳв: Арван нам нэгдсэн ШИНЭ эвсэл. Дүгнэж үзвэл: Ийм дѳрвѳн хувилбар бодитой. Түүнээс мѳрийн хѳтѳлбѳр нийцэх, үзэл бодол ойртох, хүчээ нэгтгэх эвсэл нь ШИНЭ ЭВСЭЛ байх магадлалтай.

 

Э.Сувдаа

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?