ХЯТАД УЛСЫН ЕРѲНХИЙ САЙД ЛИ КЭГАНГ МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙЛѲГЧ БАТТУЛГАТАЙ УУЛЗЛАА

2020-02-28  

Энэ онцгой цаг үед хийж буй Монгол улсын ерѳнхийлѳгч Х.Баттулгын тѳрийн дээд хэмжээний айлчлал нь Хятадын ард түмэнд илэрхийлсэн найрсаг харьцаа, коронавирусыг давж гарах гэсэн хятад үндэстнийг сэтгэл санаагаар дэмжсэн үйлдэл боллоо. Монгол улстай гар гараасаа атгалцан коронавирусыг бид дарна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ тахалыг дарж авсны дараа манай хоёр улсын найрамдалт харьцаа улам гүнзгийрч, хагжлийн шинэ шатанд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хятад улс коронавирусыг хяналтандаа оруулж чадсан ч, түүндээ бардаж хѳнгѳн хуумгай хандаж болохгүй. Бид коронавирусыг амласан хугацаандаа дарах тѳдийгүй, энэ жилийн эдийн засаг, нийгмийн халамжийн зорилтоо ч хэрэгжүүлэх болно гэж Монгол улсын ерѳнхийлѳгч Х.Баттулгыг хүлээн авч уулзахдаа Хятад улсын ерѳнхий сайд Ли Кэшанг хэллээ. -Хятад улсад тахал ѳвчин дэлгэрсэнд туйлаас харамсаж байна. Та бүхэн коронавирусыг маш богино хугацаанд хяналтандаа авч, бодит үр дүнд хүрч чадлаа. Хятадын ард түмэн энэ аймшигт тахлыг ул үндэсгүй дарж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Монгол улс мѳнхийн хѳрш Хятад улстай улс тѳр, эдийн засаг, нийгэм,соёл болон бүх талын хамтын ажиллагаагаа улам бүр ѳргѳжүүлэх хүсэл сонирхолтой гэдгээ уламжилья гэж Хятадын ерѳнхий сайд Ли Кэгангд хандаж хэлсэн үгэндээ онцоллоо.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?