ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

2020-02-28  

ч хүрэлбаатар-н зурган илэрц

Хөл хорио тогтоож өндөржүүлсэн байдалд шилжсэн энэ үед  иргэд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж орлогоо алдаж , санхүүгийн бэрхшээл тулгарч  байна. Тиймээс засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хорио тогтоосон энэ үед хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэж, тогтоол гаргажээ.

Засгийн газраас гарсан тогтоолууд:

  • ААН-үүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдож байгаа үед торгууль ногдуулахгүй байх хууль эрх зүйн шаардлага үүсч байна. Энэ асуудлыг асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлэнэ. 
  • Нүүрс,  газрын тос бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохтой холбоотойгоор  эрүүл, ахуйн шаардлагатай арга хэмжээг хангаж ажиллах.
  • Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсоны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол түүнд оногдох алдангиас чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэх.
  • Энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд зориулсан зохицуулалт аж.

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?