СИ ЖИН ПИН: ЗОВОХ ЦАГТ НѲХРИЙН ЧАНАР ТАНИГДАНА

2020-02-28  

БНХАУ-ын дарга Си Жин Пин Тѳрийн ордоны Ёслолын танхимд Монгол улсын ерѳнхийлѳгч Х.Баттулгыг хүлээн авч уулзахдаа дээрх үгийг хэллээ.

-Хятадын Засгийн газар бүх ард түмэнтэйгээ нэгдэн коронавирусыг дарахаар хүчин чармайж буй энэ хэцүү цаг үед хѳрш Монголын ард түмэн тусламжийн гараа сунгасан. Коронавирус дэгдэж, Хятад улсад айлчлах бүх түвшиний айлчлалыг зогсоосон энэ үед тѳрийн дээд хэмжээний анхны айлчлал хийж буй Монголын ерѳнхийлѳгч Х.Баттулгад онцгой талархал илэрхийлье гэж хэлсэн үгэндээ онцлон цохлоо. Энэ айлчлал хоёр улсын харилцаа, хятад- монголын ард түмний харьцаа хэр дотно болохыг илтгэлээ. Хоёр хѳрш нэг завин дээр зовлон, жаргалаа хуваалцаж, гар гараасаа атгалцаж, мѳр мѳрѳѳ түшилцэж яваагийн тод илрэл боллоо гэж үгээ тѳгсгѳлѳѳ.

Монгол улсын ерѳнхийлѳгч Баттулга ОХУ-д хэд хэдэн удаа айлчилж Путинтай биечлэн удаа дараа уулзсан. Харин БНХАУ-ын даргатай биечлэн уулзалтыг Хятад улсын нутаг дэвсгэрт хийж амжилгүй ѳдийг хүрсэн байсан. Тэгвэл коронавирус дэгдсэн, бүх түвшиний айлчлалаас дэлхийн бүх улс орон татгалзсан энэ цаг үед тѳрийн дээд хэмжээний айлчлалыг сонгож хийсэн нь Монгол улсад нэмэх оноог авчирлаа гэж Control.mn үзлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?