КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ

2020-03-02  

Image result for shenzhen coronavirus

  • БНХАУ-н Шенжень хотод анхны гаднаас орж ирсэн халдвар тээгч бүртгэгдлээ.

Шенжень хот нь Хонг Конгтой хиллэдэг бөгөөд 35 настай эрэгтэй Лондон хотоос Хонг Конгруу нисэн 2 сарын 27-нд ирсэн бөгөөд дараа өдөр нь Шекоу боомтоор Шенженьд ирсэн байна.

  • Япон улсын түүхэн уламжлалыг харуулсан СҮМО-н 3-р сарын барилдаан хаалттай эхлэхээр болжээ.

СҮМО-н холбооны дарга ХАККАКУ “Энэ сарын барилдааныг үзэх гэж байсан та бүхэндээ ийм таагүй мэдээ дуулгаж байгаадаа бид хүлцэл өчье” гэж хэлжээ.

Дараа долоо хоногийн бүтэн сайн өдөр эхлэх сумогийн барилдааныг Япон улсын NHK телевизээр шууд дамжуулах бөгөөд хэрвээ сумочидоос ямар нэгэн байдлаар вирустэй холбоотой зүйл илэрвэл барилдааныг цуцлана гэж сумогын холбооны дарга ХАККАКУ Kyodo News Agency-д ярилцлага өгөхдөө дурджээ.

  • Өнгөрсөн бүтэн сайн өдөр Марафоны уралдаанд цөөхөн хэдэн зуун хүн уралдаанд  оролцсон бөгөөд 38,000 хүн оролцох боломжгүйгээ илэрхийлсэн байна.

  • 16-н эмнэлэг фитнесийн болон бусад дасгал хөдөлгөөн хийх тоног төхөөрөмжийг суурилууллаа. Хубэй мужын Ухан хот.

Энэхүү зураг нь Зан Жужианы нийтэлсэн зураг бөгөөд эмч нар өвчтөнүүдэд дасгал хөдөлгөөн заан хамтдаа хийж байгаа дүр зураг. 2 сарын 18 өдөр Ухан хот, БНХАУ.

  • Эмнэлгийн ажилчид өглөөний хурлыг эмнэлгийн гадаа хийж байна.

  • АНУ-д нас баралтын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Вашингтон хотын эрүүл мэндийн хэвлэлийн албанаас нас барсан хоёр дахь тохиолдол нь Кинг мужид бүртгэгджээ, анхны тохиолдол нь мөн адил Кинг мужид бүртгэгдсэн байна.

 

Э.СУВДАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?