МОНГОЛД ОРЖ ИРСЭН СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ Ч ХЯНАЛТАНДАА АВАХ ХЭРЭГТЭЙ

2020-03-02  

АН-ын томоохон зүтгэлтэн, Социал Демократ намын дарга Р.Гончигдоржийг Монголд Христийн шашин анхлан орж ирэх, хѳгжих үндэс суурийг тавьсан хүний нэг гэж үздэг. Раднаасүмбэрэл гуай бурханы шашинтай ч, хүү нь гаднын шашинг дэмжиж оруулж ирсэнд нь нутгийн уугуул иргэдээс ѳгсүүлээд дургүйцэж байсан нь цагийн эрхэнд ул мѳрѳѳ баллах шахжээ. Коронирусын "ачаар" олон зүйлд эмхэндээ орж байна. Хэм хэмжээгээ алдаж , хавтгайрсан Цагаан сар, валентины баяр, март, цэргийн баяр дэс дараалан хумигдлаа. Хотын түгжрэл ч арилж, зүүд шиг санагдах болов. Олон хүн цуглуулахыг хориглосон арга хэмжээнд бүх сүм хийд хамрагдав. Тоолоод үзтэл Монголын бурханы шашин бусад шашинд аль хэдийнээ байр сууриа алдсан нь нийтэд ил боллоо. Бүртгэгдсэн сүм хийдээр харьцуулбал бурханы шашин дѳнгѳж 30 хувьд ч хүрэхгүй хэмжээнд буурчээ. Бурханы шашины хийд 80 тоологдсон бол зѳвхѳн Христийн шашины сүм хийд 189-д хүрсэн нь бурханы шашины сүм хийдээс даруй 2.5 дахин олон болж, давамгайлжээ. Монголын тэдгээр 80 сүм хийдийн дийлэнх нь ѳѳрийнх байр савгүй, ганц лам, ѳѳрѳѳр хэлбэл идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэггүй бол Христийн сүм олон арван ажилтантай, манай хийдийн дэргэд бүр албан байгууллага шиг хүчирхэгжсэн байна. Ийм нѳхцѳлд Гандантэгчинлэн хийдийн хамба Чойжамцыг тѳрѳѳс тусгайлан бодлогоор дэмжих, эс багѳѳс муу ажилласан гэж үүрэгт ажлаас нь чѳлѳѳлѳх хоёр зам харагдана. Монголд үйл ажиллагаа эрхэлж буй гаднын сүм хийдийн үйл ажиллагааны хяналтыг ч чангалж, цаашид нэмж сүм хийд барих зѳвшѳѳрѳл олгох эсэхээ ч бодолцох цаг ирснийг коронирус санууллаа. Сүмийн үйл ажиллагаа хазайвал нийгэмд ямар их хор хохирол учруулж болохыг Солонгосын Дегү хотын ШинЧо Жин, ганц сүмийн үйл ажиллагаа харуулж байна. Солонгост коронирус тархсан голомт нь тэр сүм. Улмаар Солонгос даяар түгээхэд нѳлѳѳлсѳн. Дээр нь тѳр засгийн шийдвэрийг үл тоомсорлосон. Тиймээс Ѳмнѳд Солонгосын Үндэсний Ассемблэй хуралдаж, гурван тогтоол гаргасны хоёр нь Шин Чон Жи сүмийнхэнд зориулж гаргасан гэж үздэг. Тэгсэн хэдий ч, тѳр засгийн зүгээс коронавирусыг хяналтандаа авах бүхий чармайлтыг тэд эсэргүүцсэн. Тиймээс дээрхи сүмийг үндэслэгч Ли Ман Хэ болон тус сүмийн бусад 12 удирдагчийг хүн амины хэрэгт буруутгаж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд саад учруулсан хэмээх үндэслэлээр мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт хотын захиргаа нь гаргасан байна. Энэ дагуу уг сүмийн удирдах бүрэлдэхүүнийг саатуулахаар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Буруу урсгал номлолтой уг сүмийн салбар Монголд байгаа эсэхийг хууль хяналтынхан анхаарахад мѳн илүүдэхгүй.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?