ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛСОН СҮМИЙН ПАСТОРЫН МЭДЭГДЭЛ

2020-03-02  

Өмнөд Солонгос улсын “Шинчонжи” Христийн сүмийн итгэгч, Өмнөд Солонгост бүртгэгдсэн 31 дэх халдвар тээгч эмэгтэй анх халдвар авснаа мэдэлгүй, шинжилгээ өгөхөөс татгалзан маш олон хүнд халдвар тараасан нь тус улс дахь Корона вирусын тархац хурдтай явагдсаны гол шалтгаан болсон билээ. Одоогоор тус улсад бүртгэгдсэн нийт корона вирусын халдварын 60 орчим хувь нь Шинчонжи сүмийн гишүүд байгаа юм. Харин халдвар өргөн тархасны дараа хийгдсэн хяналт шалгалтын явцад уг сүм нь коронавирусийн голомт болсон Ухань хотод мөн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд халдварын эд дэгдэлтийн үе буюу нэгдүгээр сарын дундуур Ухань хотоос хэдэн арван гишүүд нь эх орондоо ирсэн байсан нь илэрсэн.

Харин өнөөдөр буюу 3 дугаар сарын 2-ны өдөр тус сүмийг үндэслэгч, пастор Ли Ман Хи-г халдварт өвчинтэй тэмцэх Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж, тоо баримтаа нуун дарагдуулж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өнөөдөр мэдээлсэн юм. Харин үүний дараа пастор Ли Ман Хи хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийн, өвдөг сөхрөн уучлал гуйжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Би өөрийн зүгээс болон сүмийнхээ нийт гишүүдийн өмнөөс хүлцэл өчиж байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана ч гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Засгийн газар халдварт өвчний тархалтын эсрэг маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж байгаа. Цаашид халдварын цар хүрээг бууруулахын төлөө эрх баригчидтай хамтран ажиллаж, хүн хүч болон эд материалын дэмжлэг үзүүлэх болно” хэмээн хэлсэн байна. 

Одоогоор БНСУ-д корона вирусын нийт 4212 тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд өнөөдөр өглөөний байдлаар корона вирусын 476 тохиолдол нэмж бүртгэгдэж , дөрвөн хүн нэмж нас барснаар нас барсан хүн 21 болсон байна.

 

О.Гоо-Оюун 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
fuck korea:ene uvgun hudlaa vnen uvdug sugdku bol tsaazluulah blgvde muusain umhii solongoschuud iimerhuu hurgan zali gargahaa medelgvidee hogiin hvmvvs 2020-03-02
****ino:2 eronhiilogchoo suulgasan garuud ene muug uiliig ni uzne dee 2020-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?