Л.БЯМБАА АГСНЫ ХЭРГЭЭР ШҮҮХ ХУРЛЫН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

2020-03-03  

Image result for л. бямбаа

Өнгөрөгч 2018 онд Салхитын мөнгөний орд-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр  гавьяат хуульч Л.Бямбааг  эрүүгийн хоёр хэрэгт  холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Прокуророос  түүнийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм. Тухайн үед талийгаач суллагдахаасаа хоёр цагийн өмнө өмсөж байсан хувцсаараа өөрийгөө боомилсон гэх мэдээлэлийг эх сурвалжууд өгч байсан. 

Төрийн тусгай хамгаалалттай газар талийгаач өрөөндөө ганцаараа гэрээслэл бичээд амиа хорлож байхад харуул хамгаалалт нь юу хийж байсан нь одоо ч эргэлзээтэй хэвээр.

Улмаар түүний амь насаа алдсан хэрэгт ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.. Тэгвэл уг хэргийн шүүх хуралдааны  урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.03.03/Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?