ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛВАЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА

2020-03-03  

Image result for Эрдэнэчулуун

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн захирамжийн дагуу  Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 310 дэн буудал, 69 амралтын газар /сувилалгүй дан амралт/ 64 жуулчний бааз, 7 саун , усан бассейн, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг  2020 оны 3-р сарын 30 хүртэл түр зогсоох болсныг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ. Мэдээллийг үеэр аж ахуй нэгжүүд уг шийдвэрийг зөрчиж хууль бусаар  үйл ажиллагаа явуулсан тухайд зөрчлийн хуулиар хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг онцоллоо.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?