С.ШААРИЙБУУ: ОХИНЫ МИНЬ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХААР БОЛСОН

2020-03-03  

Монгол улсын иргэн Шаарийбуугын Алтантуяа нь 2006 онд Малайзад бусдын гарт  амиа алдсан хэрэг гарсан. Уг хүн амины хэрэгт Малайзын эрх бүхий албан тушаалтан хамааралтай байж болзошгүй. Гэвч  хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Улсын Их Хурал бусдын гарт амиа алдсан Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. 

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар  Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон- той зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан байна. Тиймээс УИХ дарга Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяа-гын аав С.Шаарийбууг хүлээн авч уулзсан байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?