ЭНЭ САРД 6745 ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

2020-03-04  

Цагдаагийн байгууллагаас 2020 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллийг танилцууллаа.2020 оны эхний 2 сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурсан байна.

  • Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж, 14.7 хувиар буурч, 2335 буюу 64.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар байна.

  • Нийт гэмт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын  гэмт хэрэг эзэлж байна. 

  • Баяр,амралтын өдрүүдэд хүн алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5 гэмт хэрэг бүртгэгдэж золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.

  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 83.2 хувиар буурсан бол хүний амь насыг хохироох гэмт хэргийн төрөл 40 хувиар буурчээ.

  • Сүүлийн үед олон нийтийн сүлжээтэй холбоотой цахим гэмт хэрэг 2 хувиар өссөн талаар Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт мэдээллээ.

 

 О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?