Монголын сонгогчдын 52 хувь нь хѳдѳѳ орон нутагт амьдардаг. Саналыг тоолоход ѳнѳѳгийн хар машины тоо хүрэлцэхгүй болсон тул нэмж 250 машин авах хэрэгтэй. Нэг машины үнэ 2100 ам.доллар. Нийт машины үнэд 525.000 (таван зуун хорин таван мянган ) ам.доллар шаардагатай гэж Содномцэрэн дарга мэдэгдлээ. Ард иргэдийн дургүйцлийг тѳрүүлсэн, саналыг луйвардах тѳхѳѳрѳмж, технологи гэж нэршсэн хар машинаас энэ удаа ч СЕХ татгалзахгүй гэдгээ илэрхийллээ.
Энэ хар машины программыг Монголчууд мэддэггүй. Машин нь сонгуулийн хэсэг дээр байрлавч, програмчлалыг нь Канадаас удирддаг гэсэн шүүмжлэл сүүлийн 4 сонгууль буюу 16 жил маргааны эх үүсвэр болсон. Саналыг шалгах эрхгүй. Ийм маягаар л Монголчуудын сонгуульдаж ирлээ. Шударга сонгууль явуулья гэвэл гар аргаар тоолж, давхар нягтлах ёстой гэж ШИНЭ эвсэл үзэж байна.
Т.Хуншагай