З.БАЯНСЭЛЭНГЭД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ ВЭ ?

2020-03-04  

Image result for З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэ  нь сайдаар ажиллаж байх хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт  нэр холбогдоод байгаа. Нийслэлийн прокурорын газраас  холбогдох хууль тогтоомжид зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ч ямар нэг шалтгааны улмаас шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон.  Хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн байна. Харин уг хэрэг хэрхэн шийдэгдэх вэ ? Төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан сайд асан З.Баянсэлэнгэд ямар хариуцлага тооцох вэ ? Улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлж мөнгөн торгууль оногдуулах уу? гэдэг нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?