ТУСГААРЛАЛТАНД БАЙГАА ИРГЭД ЗӨРЧИЛ ГАРГАСААР БАЙНА

2020-03-05  

Arslan.mn

Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн, халдварын бүс нутгаар зорчсон иргэдийг ажиглалт тусгаарлалтад аваад байгаа билээ. Гэтэл тусгаарлалтад байгаа иргэд ёс зүйгүй аашилж, эмнэлгээс оргон зайлахыг завдаж байна.

  • "Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б "Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа буруу зүйлд уриалан дуудаж, жагсаал маягийн юм хийх гэж оролдсон.
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гаръя гэж дураараа авирласан. Налайхын нэг хүн онгоцноос буугаад зугтаах гэсэн.
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авч ирсэн согтууруулах ундааг уух гэж оролдсон. Бусдад саванд хийж тараах гэж оролдсон ба зарим өрөөний хаалга үүдийг татсан зөрчил гаргасан.

​Коронавирусийн халдвар нь дэлхий нийтийг цочроосон, хүнд хэлбэрийн өвчин байгааг нийт ард түмэн мэдэж байгаа. Монгол Улс хэдийгээр олон талын эрх чөлөөтэй орон боловч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тавигдаж буй шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн хатуу үүрэг. Энэ үүргээ биелүүлээгүй хэн ч байсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцно. Бид тухай бүрт нь баримтжуулж байгаа ба тодорхой хугацааны дараа дэглэм дууссан хойно бүгдэнд нь хуулийн хатуу хариуцлага тооцох болно. Тиймээс зөрчил гаргахгүй байхыг онцгойлон хүсье" хэмээн ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээллээ.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин : Эмнэлэгт өөрөө ажиллаж байж УОК оос авч хэрэгжүүлж байгаа онцгой арга хэмжээг зөрчиж бусдыг турхирсан энэ сувилагч хүн ардын эрүүл мэндийн манаанд ажиллах ёс зүйн эрхгүй. ЭМЯ наас гаргасан тушаал шийдвэрийг эсэргүүцсэн энэ сувилагчын яаралтай лицензийг нь хүчингүй болгож х**** хэрэгтэй 2020-03-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?