ЕБС-ИЙН СУРАГЧДААС УЛСЫН ШАЛГАЛТ АВАХГҮЙ

2020-03-05  

Image result for ЕБС

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоож  гуравдугаар сарын 30 ныг хүртэл  сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэсэн байна. Энэ талаар салбарын сайд Ё.Баатарбилэг " Улсын шалгалт авахгүй учир шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Учир нь улсын шалгалтыг заавал үзэх гурваас дөрвөн хичээлээр авдаг. Тэгэхээр сурагчид зөвхөн шалгалтын хичээлүүд дээр анхаарч, бусад хичээлээ орхигдуулах эрсдэлтэй байна. Иймд сурагчдын жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцох нь зөв гэсэн байр суурьтай байна" гэлээ.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?