КОРОНАВИРУСЫГ САНААТАЙ ТАРААЖ БУЙ ХҮМҮҮС ОЛШИРСООР..

2020-03-07  

3 сарын 4 өдөр Япон улсын АЙЧИН аймгийн иргэн Коронавирусаар халдвар авсан нь батлагдсаны дараа буюу 3 сарын 5 өдөр санаатайгаар тус аймгийн хоёр ч ресторанаар үйлчлүүлсэн байна. Тус иргэний биеийн байдал сайн, шинж тэмдэг хөнгөн байсан тул эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэж үзэн гэртээ өөрийгөө тусгаарлахыг эмч нар санал болгосон байна. Тэрээр ресторанаар үйлчлүүлж байхдаа эргэн тойрны хүмүүст хандан "Би та нарт Коронавирус халдаана" гэж заналхийлж байсан тул рестораны эзэн цагдаа дуудан түүнийг баривчилжээ. Түүний энэ үйлдлээс болж ресторанд байсан бүх хүнийг тусгаарлан, шинжлэхэд хүрчээ. Айчи аймагт одоогийн байдлаар 58 хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа бол энэ удаагийн хариуцлагагүй иргэний үйлдлээс болоод тоо нэмэгдэж магадгүй байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?