ЭМНЭЛГҮҮД ҮНЭГҮЙ WI-FI ИНТЕРНЭТЭД ХОЛБОГДЛОО

2020-03-07  

Дэлхийн 80 гаруй оронд тархаад буй COVID-19 вирусийн халдвар Монгол улсад тархах өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд улсын эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Иймд Мобиком Корпораци ХХК-иас өөрийн охин компани Мобинет ХХК-иар дамжуулан эхний ээлжид Нэгдсэн 1-р эмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүдэд утасгүй интернэтийн сүлжээгээ бий болголоо.  Ингэснээр хорио цээрийн хугацаанд /2020.03.31 дуустал/ эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид болон эмнэлгийн эмч ажилтнууд үнэ төлбөргүйгээр хүссэн хугацаагаараа интернэтэд холбогдох боломж бүрдлээ. Энэхүү үнэгүй интернэтэд холбогдоход аль ч үүрэн операторын хэрэглэгч холбогдох боломжтой ба ямар ч нэмэлт нөхцөл, асуулга, тохиргоо хийх шаардлагагүй юм.      

2020 оны 3 дугаар сарын 31-нээс хойш буюу хорио цээрийн хугацаа дууссан ч эдгээр эмнэлгүүдэд “Mobinet Wi-Fi” утасгүй интернэтийн үйлчилгээ хэвээр байх бөгөөд Мобикомын хэрэглэгчид ашиглах боломжтой байна. Ингэхдээ, дараа төлбөрт "Миний Моби" дата багцтай хэрэглэгчид байнгын үнэгүй хандах ба харин 7 болон түүнээс дээш хоногийн эрхтэй дата багц идэвхжүүлсэн хэрэглэгчид багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана. Мобикомын дата багцгүй хэрэглэгчдийн хувьд “MobiNet Wi-Fi” утасгүй интернэтийг долоо хоногт нэг удаа 30 минут үнэгүй ашиглах эрхтэй бөгөөд тухайн 7 хоногтоо дахин үнэгүй Wi-Fi интернэт ашиглах эрх авахыг хүсвэл өөрийн и-мэйл хаягаа үнэн зөв бүртгүүлж дахин 30 минутын эрх авах боломжтой.
 
Э.Сувдаа
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?