ОЛОН УЛСААС МОНГОЛЫН НҮДНИЙ ЭМЧ П.БҮРЭНЖАРГАЛЫГ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛААР ШАГНАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2020-03-07  

Ази-Номхон далайн бүсийн Нүд судлалын Академи нь тив, дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн байгууллага. Тус байгууллага 2020 оны Хүндэт шагналыг тус бүс нутагтаа нүдний тусламж үйлчилгээ, эмч нарын сургалтыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж жил бүр нэг эмчийг сонгон шалгаруулж Хүндэт Шагналаа гардуулдаг уламжлалтай. Ази-Номхон далайн бүсийн Нүд Судлалын 2020 оны Хүндэт шагналыг Монгол улсын нүдний эмч, Улсын Нэгдүгээр Тѳв Эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх зэргийн эмч П.Бүрэнжаргалд олгохоор шийдвэрлэснийг тус Академийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Клемент Там албан захидлаар мэдэгдэж, Бүрэнжаргал эмчид тухайлан баяр хүргэсэн байна. Уг захиадалдаа, 2020 оны наймдугаар сарын 6-9-нд Ази, Номхон далайн бүс нутгийн нүдний эмч нарын 35-р их хуралд хүрэлцэн ирж дээрхи шагналаа ёслол тѳгѳлдѳр гардан авахыг урьжээ. Энэхүү хурал нь энэ оны дѳрѳвдүгээр сард БНХАУ-ын Сиамэн хотод Бүх Хятадын Офтальмологийн Нийгэмлэгийн 25-р их хуралтай хамт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан боловч короновирусын халдварын байдлаас шалтгаалан ирэх наймдугаар сар хүртэл ойшлогджээ. 2020 он бол Ази-Номхон далайн бүсийн Нүд судлалын Академи байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа онцлог жил байна. П.Бүрэнжаргал нь 2008 онд Монголын Нүдний эмч нарын нийгэмлэгийн “Монгол улсын Нүдний уран мэс засалч” өргөмжлөлөөр шагнагдсан манай шилдэг эмч мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгч юм. Бүрэнжаргал эмчдээ Control.mn сайт, HiDoctor.mn эрүүл мэндийн сайт, Комментатор нэвтрүүлгийн баг хамт олон, Монголынхоо уншигч, үзэгчдийн нэрийн ѳмнѳѳс энэхүү олон улсын нэр хүндтэй шагнал хүртэх болсонд баяр хүргэж, амжилт хүсье.

Image result for МОНГОЛЫН НҮДНИЙ ЭМЧ П.БҮРЭНЖАРГАЛ

Нүдний бүх тѳрлийн хагалгаа эмчилгээг Монголдоо хийдэг болсон. Нарийн мэргэжлийн хагалгаа хийх чадвартай эмч нарын баг, эмчилгээний багаж тѳхѳѳрѳмжтэй болсон. Ѳѳрѳѳр хэлбэл эмчилгээ хийлгэхээр гадаад орныг зорих шаардлагагүй цорын ганц эрүүл мэндийн салбар бол Монголын нүд судлалын салбар гэж П.Бүрэнжаргал эмч КОММЕНТАТОР нэвтрүүлэгт зочноор уригдан оролцохдоо онцолж байсан.

Dear Dr. Burenjargal Peljee, Re: APAO Distinguished Service Awards 2020 Congratulations on being selected as a recipient of the APAO Distinguished Service Award 2020! We are deeply appreciative of the significant contributions you have made to advancing ophthalmic care and training in our region. An award presentation will be held during the Gala Dinner of the 35th Asia-Pacific Academy of Ophthalmology Congress in conjunction with the 25th Congress of Chinese Ophthalmological Society, from 18:30 – 21:30 on August 8, 2020, Saturday, at Xiamen International Conference and Exhibition Center, China. The Awardee must be able to attend the said Congress in order to receive the Award. As a token of appreciation, your registration fee for the 35th APAO Congress will be waived. Please note that Awardees must cover their own travel and accommodation expenses. We would be grateful if you could let us know whether you can attend the 35th APAO Congress to receive the Award in person by April 17, 2020. The secretariat will send you your complimentary registration log in and more information about award presentation upon your confirmation. Furthermore, your name and title will be printed on both the Award Certificate and the scientific program book. If you are attending the Congress to receive the Award, please kindly confirm your full name and title as you would like it to be printed on these materials by April 17, 2020. Please also kindly provide a recent photo of yourself in a JPEG file with a resolution of at least 300 dpi (dots per inch) by the same date. For all the materials as above, please kindly submit to Ms. Betsy Li at betsyli@apaophth.org. Should you need more information, please feel free to contact Ms. Li as well. I look forward to congratulating you in person in Xiamen! Sincerely yours, Clement CY Tham Secretary-General & CEO Asia-Pacific Academy of Ophthalmology (APAO)

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Тундаг эмч шүү. Баяр хүргэе. Амжилт хүсье. 2020-03-07
Иргэн:Гайхалтай удирдагч ,хамгийн шилдгийн шилдэг эмчдээ баяр хүргэж Ажлын их амжилт хүсье 2020-03-07
Наранчимэг :Баяр хүргэе 2020-03-07
Баяржаргал: Маш зѳѳлѳн гартай, уран, торгон мэдрэмтэй эмч. Хагалгаанд орохдоо ѳвдѳнѳ дѳѳ, яана даа гэж айж сандарч хүлээж байтал, хагалгаа дууссан гэж хэлэхийг сонсоод учиргүй баярлаж билээ. 2020-03-07
Ганзориг: Би таныг шүтдэг. Тайланд явахдаа дуулгаарай. Ирэхээр чинь онгоцны буудалд цэцэгтэй тосно, хайртай эмчийгээ. 2020-03-07
Нараа: 2020-03-07
Bolortuya.G:Mundag baharhal mine bolson bagshdaa haluun bayr hurgey. 2020-03-07
1:Баяр хүргэе. 2020-03-07
Иргэн:Эмгэлэг нь хаана байдаг юм бол 2020-03-07
Bayarxvv:Bayar xvrgie. Sundag shvv . Martiin 8 mend sensible. 2020-03-07
Doljin:Mundag shuu nudee olson ****gnal bn.Tanidaa bayar hurgej ajild n amjilt husie dee. 2020-03-08
Zochin:Tanid bayar hurgej amjilt hucie. 2020-03-08
Shavi :Mundag emch, mundag udirdagch, mundag Bagsh shuu. Bagshdaa haluun bayariig hurgey. Ta mini biyee sain bodoj ulam өөдөө gyalalzaj yavaarai 2020-03-09
Shavi:Mundag emch, mundag udirdagch, mundag Bagsh shuu. Ta mini biye sain bodoj, ulam өөдөө gyalalzaarai 2020-03-09
Gantuya:Chadvarlag mundag duudee bayr hurgey.Amjilt 2020-03-10
Сайн байна:Баяр хүргэе. Ажилд нь амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе. 2020-03-29
n10:n10 2020-05-10
n10:n10 2020-05-10
Гантуяа:Уран гартай мундаг мэс засалч эмчдээ баяр хүргэе ! 2021-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?