ПУТИНД ХАЙР ЗАРЛАСАН ЮЛИЯ ШИЛОВА

2020-03-09  

Иванова хот бол бэр буулгадаг гэдгээрээ алдартай. Саяхан Иванова хотын иргэдтэй уулзах үеэр Юлия Шилова гэгч 28 настай бүсгүй Путинд санаа бодлоо ил тод илэрхийлсэн байна. Нѳхѳргүй, гэрлэж байгаагүй Юлия Шилова нь Хүүхдийн театрын жүжигчин юм байна. -Олон жилийн ѳмнѳѳс би таныг харж явна. Миний хүсэн хүлээсэн эр хүн бол Та шүү дээ гэж Юлия Путинтай гар барих завшаанаа ашиглах үедээ хэлж амжлаа. -Юлия Шилова гэдгийг нь би мэдлээ. Сэтгүүлчид телевизийн мэдээ, нэвтрүүлгээр цацсан учраас Орос орон даяар түүнийг мэддэг болох шиг боллоо гэж Путин сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа онцоллоо. -Путин надад таалагддаг. Орос орныг удирдаж буй байр байдал, тэмүүлэл, хүчирхэг, цуцашгүй зан чанарыг нь би үнэлдэг. Түүнийг би шүтэн биширдэг. Тиймээс энэ боломжийг би алдахыг хүсээгүй. Дахин уулзахыг ч хүсэж байна. Утасны дугаар, хаягаа ард нь бичсэн фото зургаа Ерѳнхийлѳгчийн Тамгын газрынхнаар дамжууллаа гэж Юлия Шилова сэтгүүлчдэд ярилцлага ѳгѳхдѳѳ хэлсэн байна.

Юлия Шилова бүсгүй Путинд сэтгэлтэй гэдгээ олны дунд илэрхийллээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?