ХИЛЭЭ ХААХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН ИРГЭД БУХИМДАЖ БАЙНА

2020-03-10  

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан  өнөө өглөөний 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс тээврийн товчоо дээр хяналтын постууд ажиллаж хот руу орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Иймд шалган нэвтрүүлэх тээврийн товчоодын ачаалал эрс ихсэж тодорхой хэмжээгээр орон нутгаас ирсэн иргэд эхнээсээ буцаж байгаа бол зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд тухайн сум, аймаг, дүүрэг, нийслэл тус бүрийн онцгой байдлын газрын даргын шийдвэрээр буюу зөвшөөрлийн бичгээр нэвтэрч байна. 

Түүнчлэн энэ хугацаанд иргэд орж гарах боломжгүй ч ачаа тээвэр хэвийн үргэлжлэх талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэлд зарим иргэд ихээхэн бухимдаж орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарлахын хажуугаар олон улсын хилээ хаах хэрэгтэй хэмээн цахим орчинд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?