ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ ХЯЗГААРЛАНА

2020-03-10  

Image result for нийслэлийн онцгой комисс

Монгол улсад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан  авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдааны шийдвэрүүдээс танилцуулбал.

  • Гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд хязгаарлалтад тогтоож нийт нийтийн тээврийн автобусыг ажлын өдрүүдэд 35 хувь амралтын өдрүүдэд 50 хувиар тоог цөөрүүлэн 97 чиглэлд үйлчилгээнд явуулна.
  • Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулах.
  • Ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, шалган нэвтрүүлэх товчоодын хяналтыг сайжруулах, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг маш сайн хангах.
  • Шаардлагатай тохиолдолд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн нийслэлийн онцгой комиссын гишүүд хурал зөвөлгөөнийг онлайн хэлбэрээр хийх. Түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргалаа.

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?