ШӨХТГ: ҮНИЙН ХИЙ ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭСЭН АЖ АХУЙ НЭГЖИЙГ 5-20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

2020-03-10  

Өнөөдөр Франц улсын иргэнээс авсан урьдчилсан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү үйл явдлаас шалтгаалан  иргэд зах хүнс ихээр базааж зохиомол хомсдол, үнийн хөөргөдөл үүсгэж байгаа билээ. Энэ талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар мэдээлэл гаргасан бөгөөд “Өнөөдрийн байдлаар иргэдээс 11 гомдол ирсэн. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, маск, ариутгагч бодистой холбоотой мэдээлэл ирлээ. Өнөөдөр манай агентлагийн даргын шийдвэрээр дөрвөн зах, худалдааны төвд шалгалт хийж байна. Анхааруулж хэлэхэд, аж ахуй нэгжүүд хиймэл хомсдол үүсгэх, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй байх хэрэгтэй. Иргэд тайван байж, төр засгийн шийдвэрийг дагаж, хэрэглээгээ зохицуулах нь чухал" гэдгийг сануулсан юм. Тодорхойгүй тохиолдлоо үнэ нэмсэн байгууллага, аж ахуй нэгж байвал тухайн аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, хариуцлага тооцуулна. Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулахаас гадна аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг мөн мэдэгдсэн юм. 

Иргэд та бүхэн үнийн хэт хөөрөгдөл, хүнсний ба ахуйн бараа бүтээгдэхүүний хий хомсдолын талаар гомдол мэдээлэл хүргэх бол 18001284 утсаар мэдээлэх боломжтой юм.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?