ФРАНЦЫН СОЁЛЫН САЙД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВЧЭЭ

2020-03-10  
Дэлхий дахинд одоогоор коронавирусийн халдвартай хүний тоо 114 мянга хүрч, 4,030 хүн уг халдвараар нас барж, 64 мянган хүн эдгээд байна. Франц улсад халдвар авсан хүний тоо сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, нийт халдварын тоогоор дэлхийд тавдугаарт жагсаж байна.

Тус улсад 1,412 хүн халдвар авч, 30 хүн нас бараад байгаа ба Соёлын сайд Франк Риестер мөн халдвар авсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өдгөө 46 настай сайдын биеийн байдал одоогоор хэвийн байгаа ажээ.


Францын парламентын доод танхимын таван гишүүн өнгөрсөн долоо хоногт халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд Франк Риестер доод танхимын чуулганд оролцсон байна.
 
 
О.Гоо-Оюун 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?