ШАДАР САЙД УЛС ТѲРИЙН НАМЫН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАХДАА...

2020-03-11  

УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Хуулийн дагуу улс тѳрийн намууд мѳрийн хѳтѳлбѳрѳѳ гишүүдээрээ хэлэлцүүлж, хэрэгжих бүрэн боломжтой , хуульд нийцсэн эсэхээ аудитоор хянуулж энэ гуравдугаар сарын 25 гэхэд Сонгуулийн Ерѳнхий Хороонд ѳгсѳн байх учиртай. Тэгвэл, олон хүн цуглуулахыг хориглосон, Тѳр, Засгаас хол хорио тавьсан энэ онцгой нѳхцѳлд улс тѳрийн намууд ѳѳрийн гишүүдээ хэрхэн цуглуулж, мѳрийн хѳтѳлбѳрѳѳ батлах тухай тулгамдсан асуудлыг улс тѳрийн намын удирдлагуудтай уулзахдаа Монгол улсын шадар сайд Энхтүвшин хѳндсѳн байна . Улс тѳрийн нам нь бүх гишүүдийнхээ хэлэлцүүлгийг цахимаар хийж болох тухай саналыг уулзалтад оролцогчид дэвшүүлцгээсэн ч хараахан эцэслэж чадаагүй гэж тус уулзалтад оролцсон улс тѳрийн намын зарим удирдлагууд Control.mn -д мэдээллээ. Монголд коронавирус илэрсэн учир хѳл хориог улам чангатгаж, хот руу орох, гарах хѳдѳлгѳѳнийг нэмж сунгалаа. Тиймээс сонгууль хугацаандаа болох, хойшлуулах эсэхийг УИХ-ыг нэн даруй хуралдуулж шийдэх цаг болжээ гэж улс тѳр судлаачид үзэж байна.

Сонгуулийн товыг одоогоор хойшлуулаагүй. Тиймээс сонгуулийн хуулийн дагуу улс тѳрийн намууд ажиллах ёстой. Нэр дэвшүүлэх, Сонгуулийн ерѳнхий хороонд нам, эвслээ бүртгүүлэх, түүний дотроос сонгуульд дэвшүүлж буй мѳрийн хѳтѳлбѳрѳѳ гишүүдээрээ хэлэлцүүлж, аудитын газраар хянуулан батлуулсан байх шаардлагатай . Энэ сарын 25 -нд мѳрийн хѳтѳлбѳрѳѳ эцэслэн СЕХ-нд ѳгсѳн байх учиртай. Үүнийгээ хэлэлцэж, нэг мѳр болгоё гэж Ѳ.Энхтүвшин уулзалтын үеэр хэлсэн . Гэхдээ цахимаар хийсэн хэлэлцүүлгийг зѳвшѳѳрѳх эсэхийг эцэслэж чадсангүй.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Намууд хуралаа Цахимаар хийгээд эхэлчихсэн байна шүү дээ,Сувдаа гуай ном сонин уншиж байл даа 2020-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?