МОНГОЛЫН БЭЛЭН МӨНГӨ ГАДАГШАА УРСАЖ БАЙНА

2016-05-03  

Зөвхөн Солонгос улс руу цутгах бэлэн мөнгөний 2 том урсгал бий болжээ. Нэгд, аялал жуулчлал буюу Казинод тушаах мөнгө. Монголчууд Солонгосын Казинод ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг тушаадаг. Одоогоос 5-6 жилийн өмнө гэхэд л, Казинод тоглодог мөнгөний хэмжээгээрээ Монголчууд эхний 5 байрыг эзэлдэг байсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ бол их хэмжээний мөнгө. Түүний дараа, эмчилгээ, гоо сайхандаа зарцуулах мөнгө. УИХ -ын гишүүн С.Одонтуяа 60 сая ам.доллар гадагшаа эмчилгээнд зардаг гэсэн тоог гаргаж ирлээ. Үнэн байх. Монголчуудад зориулсан эрүүл мэндийг бизнесийг солонгосчууд цэцэглүүлсэн. Солонгосыг зорин эмчилгээ хийлгэж буй хүний тоо, зарцуулж буй мөнгөний дүнгээрээ Монголчууд бусдыг хол орхисон гэдэг мэдээллийг солонгосчууд өөрсдөө өгдөг. Өөр бусад олон урсгал бий болсон.

Монголчууд бид хий хоосон эх оронч гэж ярихаас цаашгүй болжээ. Хэдийгээр хувь хүмүүс өөрсдийнхөө мөнгө хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа ч, энэ бол Монголын баялаг гэдгийг бас умартаж болохгүй гэж санагдана. Эрүүл мэндийн шинэ хуулиар энэ мөнгөний урсгалыг хяналтандаа авч, гадагшаа цутгах баялгийг эх нутагтаа үлдээх нөхцөлийг бий болгож чадваас улс орон, ард иргэдэд бага ч гэсэн тустай эх оронч үйлс болох нь дамжиггүй ээ.

 

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Эмчилгээний аялалаар Оросууд хамаагүй их болсон гэж өөрсдийн мэдээгээр нь гарч байв. Манайх тийм дээгүүр орохоо больсон байна лээ. 2016-05-03
зочин:эрх баригч нар нь хэрхэн яаж хөлжиж мөнгөжих вэ гэж бодохоос улс орондоо юу бүтээх талаар санаа тавьдагч үгүй байх энэ их мөнгөний урсгалаа авч үлдэхийг нь үлдээд байхад л болно ш дээ хүн чанараа гээсэн юмнууд нь хөгжих хөхрөлдөх юмандаа зүгээр л нэг иргэний хувь заяаг дордуулж байгаа мэддэггүй юм байх даа 2016-05-03
Казино:Kaзинод хамгийн их тоглодог хумуус нь их хурлын гишууд 2016-05-03
зочин:darga deed tu****altnud n hurtel emchilgeegee gadaadad luks zeregleliin uruund hewtej emchluulj bhd 2016-05-04
Irgen:Bi solongos sudlaach hun. 3 jiliin umnu so bayachuudiin emnegtei taniltsah jurmaar ochihod ted sudalgaa gargajee. Manai ulsiin bayachuud kazinogoor uilchluuldeg mesteeree tend kkkkk. Arabiin daraa 2r bairt orjee. Daraa ni hyatduud orson bval yahuu. Ingej bodhoor tatvar tulhuus durgui hurhiin 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?