УЛААНБААТАР ХОТОД ТӨЛБӨРТЭЙ ГҮҮРЭН ЗАМ БАРИНА

2020-03-11  

Image result for б.энх-амгалан

Монгол улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал шийдвэрийн талаар ЗТХ-сайд Б.Энх-Амгалан мэдээллээ. 

  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Тэнгэрийн зам” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн хүрээнд “ 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо. Энэ авто зам баригдсанаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцож байна. Уг төсөл нь 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцож Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ. Тиймээс тээврийн хэрэгслээс км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцож байгаа. Энэхүү зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Хан-Уул - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм гэсэн маршрутаар явна. 
  • Дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлнэ. Энэхүү автозам нь 60,7 сая еврогийн өртөгтэй  40 жилийн хугацаатай жилийн 1 хувь хүрэхгүй хүүтэй  нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр хийгдэнэ. 22 мянган зорчигч тээвэрлэгдэх боломжтой. 

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
А:Гуцваа! Германд бүх зам нь үнэгүй болоод байхад. Шулаачид больж үз 2020-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?