УНГАРТ МОНГОЛ ИРГЭД ХАЛДВАРЫН ГОЛОМТООС ХОЛ БАЙЖ ЧАДАЖ БАЙНА

2020-03-11  

Унгар улсад вирусын халдвар авсан 12, карантенд тусгаарлагдсан 67 хүн байна. Сүүлд шинээр илэрсэн тохиолдлууд нь карантенд байгаа хүмүүсийн дундаас илэрсэн. Тиймээс халдвар авсан хүнтэй контактанд орсон хүмүүсийг хѳѳн судалж илрүүлж, тусгаарлаж байна . Одоогийн байдлаар Унгар улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд халдварын шууд эрсдэл гараагүй. Гэхдээ энэ нь анхаарал болгоомжоо сулруулах, тайвшрах шалтгаан огт биш. Унгарын Засгийн газраас ч, Унгарт ажиллаж буй Монголын ЭСЯ-наас ч ард иргэддээ хандан сонор сэрэмжээ улам ѳндѳржүүлж, ариутгалыг тогтмол хийж, шаардлагагүй бол олон хүнтэй газарт аль болох очихгүй байхыг уриалж, анхааруулж байна. Унгар улсын бүх их дээд сургуульд сурч буй Монгол оюутнуудад анхааруулах сэрэмжлүүлэх захидлыг е-майл хаягаар нь явуулж байна. Ялангуяа, Шеммелвейсийн Их Сургуулийн шүдний эмчийн мэргэжлийн (энэ сургуулиас ираны оюутнууд халдвар авсан) монгол оюутантай байнга холбоо барьж байна. Унгар улсад суралцаж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлаар , тэдний олноор суралцаж Хөгжмийн сургуультай байнгын холбоо тогтоосон. Хөгжмийн сургуулийн хүүхдүүд өнөөдрөөс эхлэн олон нийтийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй, хичээлээс өөр тийшээ явахгүй байхаар сургуультай ярьж тохирсон. Пушкаш академид суралцаж буй тамирчдын талаар удирдлагатай ярилцсан, анхаарч байгаа. Оюутнууд хүүхдүүд маань сайн байна. Ямар нэгэн гомдол санал (маск дутагдалтай байгаа тухай гомдлыг эс тооцвол) байхгүй байна. Гэхдээ байнга анхааралтай байх шаардлагатай байна. Унгар улсад илрээд буй халдваруудыг харахад халдварын голомт үүсээгүй, голомт биш гэж үзэж байгаа, мөн контакт хүмүүсийг харьцангүй сайн илрүүлж байна гэж үзэж байгаа учраас Унгар улсад эмнэлэг, настангуудын асрах байранд тогтоосон хөл хорионоос өөр ямар нэгэн манай иргэдэд шууд хамааралтай арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ нөхцөл байдал өдрөөр бус цагаар өөрчлөгдөж байгаа учраас ямар нэгэн хязгаарлах арга хэмжээ авагдсан тохиолдолд тэр дор нь иргэддээ мэдээлэх болно. Унгар улсад халдварын тохиолдлууд илэрч, бүх хөрш улсуудад болон, ЕХ-ы гишүүнд бүх 27 улсад халдвар бүртгэгдсэн байгаа тул Монгол улсын Иргэн Та өөрийгөө халдвараас хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, ингэснээрээ эх орноо элгэн саднаа хамгаална гэдэгт итгэлтэй байна. Ингэж Унгарт улсад суугаа Монгол улсын элчин сайд Батбаяр ѳѳрийн нүүр хуудсандаа пост бичжээ.

 

Э.Цэбэ 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?