Монгол банкнаас зарласан ханшаар өнөөдрийн байдлаар ам.доллар 2015 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” зах дээр 2014 төгрөгөөр арилжаалагдаж байгаа бол арилжааны банкуудаар 2018-2021 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс 750 сая ам.доллар зээлж, уг мөнгө Монголын дансанд орж ирснээр 2050 хүрээд байсан ам.долларын ханш 80 төгрөгөөр сулраад байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн ам.долларын ханш буцаад өсч эхэллээ. Валютын ханшийн хэлбэлзэл нь тухайн цаг үеийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтаас шалтгаалдаг бол энэ удаагийн төгрөгтэй харьцах ам.долларын чангаралт нь арилжаа, наймааны улирал, барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбоотой тухай мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
А.САЯН