БНСУ-ААС МОНГОЛД ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2020-03-12  

Image result for миат

Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10 ны өдрийн хуралдаанаар халдвар тархсан бүс нутагт байгаа Монгол улсын иргэнийг тусгай үүрийн онгоцоор эх оронд нь авч ирэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу БНСУ-аас Монгол улсад ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ.

Хэн бүртгүүлэх вэ ?

• Эмнэлгийн хяналтад байдаг иргэд
- Эмнэлгийн нотлох баримт бичгүүд

• Жирэмсэн эх
- Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
- Эмнэлгийн магадлагаа

• Бага насны хүүхэд
- 0-14 насны хүүхэд

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Нотлох баримт бичиг

• Өндөр настан
- эмэгтэй 55 ба түүнээс дээш настай
- эрэгтэй 60 ба түүнээс дээш настай

Хэзээ бүртгэх вэ ?
Бүртгэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана.

Яаж бүртгүүлэх вэ?

Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.

Анхаарах зүйлс!

- Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
- Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
- ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.
- Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.
- Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
- Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ.
- Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.

 Монгол Улсаас БНСУ-д  Суугаа Элчин Сайдын Яам

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ta buhendee amjilt husey. Hurdan eh orondoo ireerei. Burduuleh materialaa sain burduuleerei, mun ireed urd irsen humuus shig bitgii chiregdel uchruulaasai, hervee uvchinii shinj temdeg baival eh oron elgen sadnaa bodood bitgii ireerei guij bna. 2020-03-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?