7 ХОНОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

2020-03-13  

Image result for зам тээвэр

2020.03.09-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 588 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 418-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэний 2 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  3 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3
  • Мөргөлдөх-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 2020.03.09-ний өдрийн 17 цаг 29 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10  маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн  амь насыг хохироосон

2020.03.09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон

2020.03.12-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  16 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 16,0 хувиар, гэмтсэн хүн 22,2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?