МОНГОЛЫН ЭЛЧИН САЙД НАРЫН КЛУБ ХАНДИВ ѲРГѲЛѲѲ

2020-03-13  

“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-ын төлөөлөл Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхлаа. Шадар сайдад бараалхсан МЭСК-ийн Ерөнхийлөгч, Бригадын генерал, Элчин сайд Д. Гэрэл , дэд Ерөнхийлөгч Элчин сайд Л.Удвал, тэргүүлэгч гишүүн Элчин сайд Х.Бэхбат нар Коронавирус 19 анх удаа Монголд илэрсэн явдал төр засаг, холбогдох яам, байгууллага, албадын зүгээс үүрэг хариуцлагаа улам чамбайруулах шаардлагатай байгааг дурдлаа. Улмаар хувь хүн, иргэн бүр цаашид нэн хариуцлагатай, өндөр ухамсартай, хатуу сахилга журамтай байж болзошгүй аюул заналыг амжилттай гэтлэн давах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Онцгой комиссын цаашдын ажилд амжилт хүсэж, арван сая тѳгрѳгийг хандивлалаа.

Элчин сайд Бэхбат, Гэрэл, Удвал нар

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?