E-MART ХУДАЛДААНЫ ТӨВД ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

2020-03-13  

Image result for е март худалдааны төв

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой иргэд хүнсээ нөөцөлж зах худалдааны төвүүдийн ачаалал эрс ихэссэн. Харин энэ үеэр Е-Mart худалдааны төв хий үнийн хөөрөгдөл үүсгэж бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмж нэг кг мах 1500 төгрөгөөр нэмэгдсэн гэх маргаан иргэдийн дунд бухимдал үүсгээд байна. Иймд ШӨХТГ өнөөдөр буюу 2020/03/12-ын өдөр хяналт шалгалтаар ажиллаж махны үнийг буулгах чиглэл өгч хуулийн хариуцлага тооцохоор болсон байна. 

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: “Бидний тавьсан хяналт шалгалтын дагуу үнээ буулгалаа. Зарагдаж байгаа махандаа шинжилгээний бичгээ тавиагүй, үнээ бичээгүй зөрчил илэрсэн. Өнөөдрөөс үнээ буулгаж хэвийн болгосон. Хомсдол үүсээгүй байхад зохиомол үнээ нэмэх ёсгүй. Зөрчлийн хуулиаар 5-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Шалгаж дуусаад ямар шийтгэл ногдуулах нь тодорхой болно гэв.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?