УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор Аудитын ерөнхий газар хүргүүлэх, Аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс хуулиа чандлан баримталж, энэ сарын 25-наас өмнө нам, эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, намын дээд шатны хуралдаанаараа баталгаажуулах ёстой. Гэвч шинэ коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд олон хүнийг нэг дор цуглуулахгүй учраас Бүгд Найрамдах Нам, Үнэн ба зѳв нам, Монголын эмэгтэйчүүдийн нам, Хѳгжлийн хѳтѳлбѳрийн нам, Хамуг Монголын хѳдѳлмѳрийн нам, ШИНЭ нам, Монгол Үндэсний Ардчилсан нам зэрэг эвсэж нэгдэхээ илэрхийлсэн арав орчим улс тѳрийн намын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө онлайн хурал хийж баталгаажуулахаар болжээ.
Э.Сувдаа