ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭР БҮХИЙ ЗУРГААН ДАРГЫГ АТГ-ЭЭС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

2020-03-13  

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, түүний нѳхѳр Гантогтох, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын холбоо сүлбээг Дундговийнхон " ашиг орлогын алтан гурвалжин " гэж нэрлэх болоод уджээ. Дундговь аймгийн тендерийг 'зайдагнадаг" "Шувуутайн Хийморь” гэж компани энэ цаг үед Дундговьд ид цэцэглэж буй. Эзэн нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн эр нѳхѳр Гантогтох. Тэр бизнес эрхлэхээс гадна Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөх. Гантогтох засаг даргадаа ямар зѳвлѳгѳѳ ѳгдѳгийг сайн мэдэхгүй ч, аргандаа оруулсан гэдэг нь ил болсон. Бүх тѳрлийн тендерийг тэд л удирдан зална. Саяхны шинэ сэргэг тендерээс эхэлье. Дундговь аймгийн Засаг дарга, Орон Нутгийн өмчийн газраас 2019 оны тавдугаар сарын 08 ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Наадмын талбайн дуусгал” нэртэй цахим тендерийг зарласан. Сарын дараа гүйцэтгэгч нь тодорсон. Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд хуралдаж “Зуут констракшн” ХХК-ийг сонгон шалгаруулсан . “Зуут констракшн” ХХК нь ажлын туршлага, чадваргүй, тендерийн тухай хууль журмын дагуу 2.5 тэрбум битгий хэл 100 сая төгрөгийн ч тендерийг гүйцэтгэх, хангах хэмжээний компани биш байж. Тус компанийн ард Дундговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн түүний нөхөр н.Гантогтох байдаг. Тэд 2016 оноос хойш аймгийн аль мөнгөн дүн өндөртэй тендерийг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан завшиж хөрөнгөжсѳн асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн."Зуут констракшн яагаад шалгарав? Яагаад гэвэл, тендерт Гантогтохын компани нь далд хэлбэртэй оролцсон. “Шувуутайн Хийморь” ХХК нь “Зуут констракшн” ХХК-тай туслан гүйцэтгэгч компани гэдэг нэрээр гэрээ байгуулж тендерт орсонд хамаг учир оршино. Зарласан тендерийн ѳчүүхэн ч шаардлага хангахгүй “Зуут констракшн” ХХК удаа дараа тендерт ялсан.

Шалгарсан “Зуут констракшн” ХХК-ийн ажлын туршлага гэвэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас авсан тендер л юм. Гэхдээ энэ бүх тендер гагцхүү аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн үед олгогдсон нь хууль хяналтын байгууллагын хараанаас мултарсангүй. Тендерт луйвардаж ялсныг нь ѳрсѳлдѳгч компани мэдүүлж, улмаар Сангийн Яамны зүгээс тендерийг хүчингүйд тооцох шийдвэр гаргасныг ч үл тоомсорлон дахин тендер зарлаж, "Зуут констракшн"-ыг шалгаруулсан. Ялагдсан гэх компани нь эрхийнхээ дагуу өмнө нь Сангийн яаманд хандсан ч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар хуулийн дагуу биелүүлж ажиллаагүй тул тэд шүүхэд хандсан. Шүүхэд захиргааны хэрэг нээгээд нотлох баримтууд нь ирэхэд шалгарсан гэх компани нь ямар ч туршлагагүй, чадваргүй, санхүүгийн чадамжгүй, инженер техникийн ажилчингүй, нийгмийн даатгал тодор­хой­лолт гээд тухайн тендер шалгаруулалтын маш олон зүйл заалт шалгуурыг хангаагүй байгаа нь тогтоогджээ. Энэ талаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үеэр яригдсан бөгөөд шүүгчийн зүгээс ч хүлээн зөвшөөрчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хууль буюу бидний хэлж заншсанаар Тендерийн тухай хуулиар улс орон даяарх бүх тендерүүд явагдаж тухайн хуулинд заасан нөхцөл шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулах ёстой. Тухайлбал, тендерийн хуулийн 27-р зүйлд ирүүлсэн тендерийг хянаад 28-р зүйлд заасанчлан тендерийг үнэлээд тус хоёр зүйл ангийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хуулийн 29-р зүйлд заасанчлан гэрээ байгуулдаг. Гэтэл хуулийн 27, 28-р зүйлийн шаардлагын дийлэнх зүйлийг хангаагүй байдаг юм. “Зуут констракшн” ХХК өнгөн дээрээ байвч аймгийн тендерийн ажлыг авч хийж хувийн ашиг олох гэсэн нөхөд нь Дундговь аймгийн удирдлагад өндөр албан тушаал хашдаг эрхмүүд юм. Тэд үнэлгээний хорооны таван хүнийг ч "атга" болон "аргандаа " оруулжээ гэхээс ѳѳр зүйлийг Дундговьд бизнес эрхлэгчид бүх шатандаа ярьж эхэлсэн. Орон нутагт илэрхий хууль зөрчин, албан тушаалтнууд нь дураараа авирласан тендер зарласан шалгаруулсан нэр зүүж өөрийн хамаарал бүхий компаниудыг тэтгэсэн энэ мэт аргаар үйлдлүүд хэрээс хэтрээд байгаагийн тод жишээ энэ юм. Үүгээр ч зогсохгүй улсын төсвийн мөнгөнөөс “Зуут констракшн” ХХК, Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын дарга нар хуйвалдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 13 ны өдөр 2019 оны 10 сарын эхэнд хуурамч барилгын ажлын гүйцэтгэл бичиж түүнийг нь зөвшөөрч баталгаажуулан Сангийн яамнаас мөнгө “хулгайлсан” байдаг. Учир нь 2019.08.13 ны өдөр тус тендер шалгаруулалттай холбоотой шүүх дээр Захиргааны хэрэг үүссэн байдаг мөн 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж тус шалгарсан компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл буюу захиргааны актны биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн байтал тус шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүйгээр тус компани нь есдүгээр сарын сүүлээр дур мэдэн хүчээр ажил эхлүүлсэн байдаг. Тэгээд 10 орчим хоногийн дараа буюу ямар ч ажил хийгээгүй байж 18 хувийн гүйцэтгэл бичиж түүнийг нь Дундговь аймгийн холбогдох албан тушаалтнууд шүүхийн маргаантай шүүх шийдээгүй байгааг мэдсээр байж хянаж баталгаажуулан Сангийн яаманд өгсөн байдаг. Шүүхийн маргаантай байгаа шийдэгдээгүй талаар Сангийн яам анзаарч улсаас мөнгө залилах байдлыг нь тэр үед таслан зогсоожээ. Гэвч удалгүй Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь хувийн компанид мөнгийг нь олго, шүүхийн маргаан байхгүй гэсэн бичиг Сангийн яаманд гаргаж улсыг залилан 447 сая төгрөгийг “Зуут констракшн” ХХК авчээ. Ийнхүү хууль бус тендерийн маргаан цааш үргэлжилж Авлигатай тэмцэх газарт аймгийн удирдлагууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад санаатайгаар зориудаар давуу байдал бий болгон эрүүгийн ноцтой хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. “Зуут констракшн” ХХК компанийг удаа дараа тендерт шалгаруулсан Дундговь аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нарын зургаан хүнийг хуулийн олон заалт зөрчиж гэрээ байгуулсан гэж АТГ-аас тэднийг яллагдагчаар татах саналтай прокурорт хэргийг шилжүүлжээ.

Ганцэцэг

Бат-Эрдэнэ аймгийн дарга

Гантогтох зөвлөх

 

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Nutgiin hvn :Sain ****lgaarai oodgui ****nud Dundgoviig dampuuruulj bnste 2020-03-14
Гомбосүрэн:Дундговьд жоншны ордууд, аймаг, сумын зарим уурын зуухыг хэн хэн эзэмшдэг, хэн нь хэндээ ямар үнээр зарсныг, бас бүх тендрийг сүүлийн 6 жилээр АТГ шалгах хэрэгтэй 2020-03-14
Зочин:Энэ Гантогтох нь аймгийнхаа прокурорыг хээр аваачиж зодсон байдаг Тэгэхээр энэ хүнд хууль үйлчлэхгүй биз дээ 2020-03-14
Луус сумын иргэн:Бат-Эрдэнэ арай арчаагүй үйлдэл хийх юм аа тѳлѳвшѳѳгүй хүнээр тѳр бариулж болдгүйн тод жишээ мѳн боллоо. Нутаг усаа хэрхэн хѳгжүүлэх вэ гэж бодох биш яаж мѳнгѳ залилж залуу хүүхэн эдлэх вэ гэж л боддог чинь үнэн байх. 2020-03-14
Nutgiin hvn:Aimgiin darga Baterdene 2020-03-14
irgen:Jonshnii hulgain bvriin ard aimgiin darga Baterdene, Svhbaatar megejliin hynaltiinhan baidag eniig sain ****lgah heregtei.. 2020-03-14
b:negmuu aimgiin zasag darga zowlohtoi bgaadch yahawde tgeed deereeani zowloh geed baigaa gantogtoh gj nohor bol ymrch surguuli togsoogui hun 2020-03-14
Neg hun:Uul ni gaigui l zaluus baisan yum San alban tu****al zohiddoggui bololtoi yum uzeegui humuusiig udirdah ajild Buu songo 2020-03-14
Иргэн: Ийм дарга ингэж идлээ,,ингэж хууль зөрчлөө гэсэн мэдээ өдөр алгасахгүй явах юм.Яасан ч олон даргатай юм.Гол нь энэ даргыг ингэж шийтгэв гэсэн мэдээ бараг байхгүйтэй адил.Үнэн ч юм уу худал ч юмуу чөтгөр бүү мэд 2020-03-14
Munhchuluun:Ganaa nua-daa mashin avch ugsung ehner ni meduul yah bol ter ni ****r ehneriix ni naiz. Butehgui garuuddaa 2020-03-14
Ан:Муу гөлгүүд энэ нутагт төрж өсөж өндийж усыг ууж өссөн юм байж яаж ингэж хүйтэн цэвдэг хар амиа хичээсэн хүний мөсгүй байж чаддаг байна сайн шалгаарай даа 2020-03-14
Itgen:Exneriix ni nu a barigdaagyi l bgaa yumuu oboo durtai abgai bna lee dee tamgiin darga abgai 2020-03-14
zochin:nvdnii bulainuudaa ih zan gargaval tegvvldeg wm daanch ih baisan wmaa hezeenii zewvvn pi**** Erdenesvren Gantogtoh 2 hulgaich bas hulgaich luivarchnaas gadna gaj dontonguud wmuu ******* namaig hen helehvv nohoi hen saahuu ***** bolood baisiimaa 2020-03-14
Нутгийн хүн:Манайхан нээрээ гоетэ Ямар ч хүний бүх зүйлийг мэддэг яг энэ шигээ өөрийгөө мэддэг бол болоод л явчих гээд бгн чиний амьдрал даанч тийм биш болхоор хөөрхий чи ингээд хүний доор орж атааРхал хорсолоос өөр юмгүй өр зээлэнд баригдан бахардаж үхэх гээд л явж байгаа нь энэ дээ 2020-03-14
Иргэн:Хууль гэж байдаг,тэр нь эрх тэгш хэрэгжих учиртай л юм бол наад авилгалчидаа цэгцэлээд байх ёстой торонд нь хий хэрээс хэтэрлээ энэ орон нутгийн байгаа царайг хар хөгжил гэж томхон сумаас дор байна 2020-03-14
Ragchaa:Sain ****lgah heregtei dundgowi aimagiin bvh jonsh ene baterdene gj nohoriin garaar orson bh gj bodoj bn 2020-03-14
O:Ataarhasan ****nuud hiij, chadahgui bj bu****d ataarhadag chadaj bgaa negniig harahaar shunal ataarhal ni huduldug nutgiin zarim heseg ulsuud hiisen hel am chin ta nariin tolgoi deer hezee neg tsagt ****j tarhiig chin byats tsohij gazartai havsarnadaa. 2020-03-14
zochin:Zov sain ****lga ali ert ****lgah bsiin iim yumnuud deer bhaar yaj aimag hogjihiin 2020-03-14
fuck:baih estoi gazaruu ni yvuul darga ner zvvsen muusain hulgaich luivarchinguuud ichij amidraasai 2020-03-15
нутаг амь:үүнэхээр үнэн ш дээ, харин нэг зоригтой нь ил гаргаж бид бол айгаад чадахгүй байсаан 2020-03-15
ЗОЧИН:ГАНТОГТОХ ЧИНЬ ЁСТОЙ НУУЦ НОЁН ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ 2020-03-15
таньдаг хүн:За за юм юм л болох нь дээ 2020-03-16
иргэн:Зуут констракшин ХХК бол гайгүй үнэнч ажил хийдэг дажгүй залуус шиг санагддаг тэр ялагдсан кампань ямар кампань юм бол энэ хоёрын материалыг зэрэгцүүлээд ил тавих хэрэгтэй түрүү 4 жилийн тендэрийг Мөнхтөрийн хүү голдуу авдаг байсан үүнийг дууриах хэргүйшүү БатЭрдэнээ энэ улсын бичээд байгаа үнэн бол гэхдээ Сонгууль дуусаад асуудал дууснадаа мэдэж ядах юм алга Та нарын энэ 4 жилд хийсэн ажил түмэний нүдэнд ил байгаа гэхдээ сум болгонд "Нэг үйлдвэр" гэдэг асуудал чинь тасрах гээд байна уу энэ талаар бодоорой 2020-03-16
Зочин:Үнэн гэж байдаг бол ............... Шударга хүмүүсээ нугачин дараад дураараа авирлаж байгаа хүмүүс дээ 2020-03-16
Zochin :Nudnii bylai 2020-03-17
Зочин::Сү.Батболд энэ асуудлыг шалгахааргүй болгоод нам дарсан байлгүй дээ. Бат-эрдэнэ дарга залж авчирч сонгуульд ялуулсан юм чинь. 2020-08-13
Зочин::Сү.Батболд дээрх асуудлыг нам даруулсан байлгүй. аргагүй шүү дээ Бат-эрдэнэ дарга Сү.Батболдыг энэ асуудлаа даруулахын тулд сонгуульд нэр дэвшүүүлж ялуулсан юм чинь. 2020-08-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?