БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД

2020-03-14  

"Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн Баянгол дүүргийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний цахим бүртгэл эхэллээ. * Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн шилдэгүүд, дэлхийд тэргүүлэх аргачлалуудаас суралцах, гарааны бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-нд залуучууд та бүхнийг урьж байна. * ХЭН ОРОЛЦОХ ВЭ? * Баянгол дүүргийн 15-34 насны залуучууд байх * Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэл эрмэлзэлтэй байх * 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой байх * Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх БУСАД: * Арга хэмжээ нь үнэ төлбөргүй. * Та төсөл бичих шаардлагагүй. * Та компанитай байж болохгүй * Та багаараа оролцвол давуу тал болно / Баг доод тал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөр дүүргийн 1 гишүүн байж болно/ САНХҮҮЖИЛТ: Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой. Оролцохыг хүсвэл доорх хаягаар бүртгүүлнэ үү. Багаараа орж байгаа бол гишүүн тус бүрээр бүртгүүлнэ. (2020 оны 04 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бүртгэнэ) Дэлгэрэнгүй мэдээллийг: 70137030, 9900-7899

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?