МОНГОЛЫН ГОВИОС ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ 7 ХУВИЙГ ХАНГАНА

2020-03-14  

Ногоон эрчим хүчний инноваци, шинэ технологийг түшиглэсэн "Battery storage" буюу эрчим хүчийг нѳѳцѳлж хадгалах цахилгаан станцын шийдлийг Монголын эрдэмдэн залуус олж боловсруулсан байна. Энэхүү шийдлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд эдгээр залуус танилцуулсан байна. Монгол эрдэмтэн залуусын баг эрчим хүч нѳѳцѳлж хадгалах энэхүү шийдлээрээ дэлхий дээр ѳнѳѳдѳр хэрэглэж байгаа батарейнаас 4-6 дахин илүү чадалтай Supercapacitor бүхий батарейны технологийг бүтээсэн нь дэлхийд хүлээн зѳвшѳѳрѳгдѳж эхэлсэн. Уг бүтээл нь, дэлхийн оюуны өмчийн алтан медаль, Шилдэг зохион бүтээгч алтан медаль, 2018 онд дэлхийн цахилгаан машины олон улсын үзэсгэлэнгээс гранпри шагнал авч, Matsubushi Mazda, Panasonic-ийн Батарей үйлдвэрлэлийн компанийн 25 хувийг эзэмшин ажиллаж байгаа гэдгийг нийслэлийн орлогч дарга Мѳнхжаргал уг уулзалтын үеэр онцоллоо. Монгол улс өнөөдөр цахилгаан эрчим хүч хэрэглэгч орон. Хэрэглээнийхээ оргил цагуудад ОХУ, БНХАУ -аас эрчим хүч худалдан авч, шөнийн болон оргил бус цагууддаа 10 дахин хямд өртгөөр экспортолдог. Хэрэглэгч улсын хувьд цахилгааны үнэ жил бүр ѳсдѳг нь ард иргэд, үйлдвэрлэгчдэд багагүй дарамт үүсгэдэг. Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал :- Бид эрдэмтдийн багтай хамтран айл өрхийн эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, нам даралтын зуухны технологийн шинэчлэл, 30 МВТ-ын Цахилгаан эрчим хүч хадгалах станц барьж байгуулах шийдлүүдийг хотын даргад танилцуулж, бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо. Монгол залуусын бүтээсэн " Battery storage-" ийг амжилттай хѳгжүүлбэл, 25ТВТ нөөцтэй Монголын говиос дэлхийн нийт эрчим хүчний 7 хувийг хангаж, 450 тэрбум $ зах зээлийг бий болгох боломжтой. Бид хэрэглэгч орноос экспортлогч орон болж чадах юм гэсэн гэгээтэй мэдээг Control.mn үзэгчдэдээ дуулгахдаа таатай байна.

Хотын удирдлагууд Монголын залуу эрдэмтдийн багтай хамтран ажиллах ажил хэргийн уулзалт бүтэлтэй ѳндѳрлѳлѳѳ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
JJ:Songuuli duhjee, yu ch hamaagui yaridag bolj dee. 2020-03-14
бурмаа:Сонгууль дөхөөд хүн болгон сайхан бурж эхэлнэ дээ.... 2020-03-14
Цахилгааны инженер:Ккк. Юу ч хамаагүй хэлж л байвал болоо юу? 2020-03-14
bayrhuu:hugjil unertj bna shu 2020-03-15
Иргэн:Амжилт 2020-03-15
Цахилгаан:Нөгөө Баяр сууж байх шив дээ. Мөнхийн хөдөлгүүо хийсэн гээд байсан, тэрийг нэ ажиллуулж үзүүлвэл итгэхсэн. 2020-03-15
mg:ногоон эрчим хүчийг ярьж байхад францууд ухаад уранаар хордуулж байдаг. бодлого алдагдаж гажуудлын туйл болжээ. Франц мэтийн хумсаа нуусан өөрийн орноо дүрвэгсэдээр дүүргэсэн бусдын нутгг цөмийн хордлогоор занлхийлсэн түншүүдээс зайгаа барих хэрэгтэй. лиценз өгсэн хамгаалж байгаа тушаалтуудад хариуцлаг тооцоочээ төр засаг минь ээ. Тэр цөм ураан ярих дуртай болсон ах дүү 3 бөх ард түмний эсрэг гэмт хэрэг хийж байгаагаа болиочээ. цаг цагаараа байдаггүй шиг хэдхэн жилийн дараа ял асуулгах ажил бүү хийгээч. өнөөдрийн эрх мэдэл чинь маргааший чинь ялд унах цондон шүү. 2020-03-15
Зочин:Манайхан чинь аль хэдийн Азийн бар, Улаанбаатар метро, гэр хороололгүй орон болчихсон. Одоо дэлхийд юм хийлгүй яах вэ зайлуул. Ккк 2020-03-15
Zochin:Unen bol saihan l bn. 2020-03-15
Би:Хөдөлмөрлөдөг хүмүүс. Судалгаа,туршилт тасралтгүй уйгагүй хийдэг . Дэмжинэ гэж амладаг ч дэмждэггүй нь харамсалтай 2020-03-15
J:Nuguu l Bayar bn yasan havar****ad bgaa yum uu songuuliin show yum uu 2020-03-15
утопи:ийм утопи худлаа юм сонсоод суух завтай л бгаа юм байх даа 2020-03-15
О:Яаая. Нөгөө энерги үржүүлэгч Баяр сууж байна. Бас л ****ах юмаа. Хотын дарга ийм элийчүүдийг сонсох завтай л юм байна. 2020-03-15
Zochin:Amarsaihan chi Suhbaatar aimagt naad battery hiideg hovar elements iin ord gazartai gee biz dee 2020-03-16
Отгонбямба:Үнэхээр мундаг залуус энэ бол сонгууль биш монголууд хийж чаджээ дэлхийн томчууд хүлээн зөвшөөрч байна 2020-03-16
Аагий :Үнэн юм бол батерэйгаа бөөнөр үйлдвэрлээд зах зээлд гаргахад болох бусуу 2020-03-16
Иргэн:Дэмжээд өгөөсэй. 2020-03-16
Отгонбаатар:Монгол эрдэмтэд хийж чаджээ дэлхийн томчуул хүлээн зөвшөөрч байна.Нийслэл хотын удирдлагууд дэмжиж байгаа нь маш сайшаалтай байна. 2020-03-16
Отгонбаатар:Монгол эрдэмтэд хийж чаджээ дэлхийн томчуул хүлээн зөвшөөрч байна.Нийслэл хотын удирдлагууд дэмжиж байгаа нь маш сайшаалтай байна. 2020-03-16
Баруун хязгаарын хүү байна:Баруун 3 аймгаа хангачихаад хуу 2020-03-16
Төмөрөө :Юуны чинь ДЭЛХИЙн эрчим хүчний 7 хувь Монголынхоо эрчим хүчийг 100% хангачаад дараа нь бол за юу. Жаахан сумтай гарууд уу? 2020-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?