
Улсын онцгой комиссын тогтоолоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Энэ хугацаа өнөөдөр 07:00 цагт дуусаж, хот хоорондын замын хөдөлгөөнийг нээлээ.

Одоогоор нийслэл рүү орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Харин Баян-Өлгий аймагт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан давтан шинжилгээний хариу гартал тус аймаг хөдөлгөөний хязгаарлалтаа үргэлжлүүлэх юм байна.

О.Гоо-Оюун