475 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭЭД БАЙНА

2020-03-16  

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өчигдөр буюу  гуравдугаар сарын 15- нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн бол өнөө өглөө Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ. Түүнчлэн өнөөдөр Токио руу, энэ сарын 18-нд Истанбул руу тусгай нислэг үйлдэнэ. Тусгай нислэгээр ирж буй иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлаж, ачаа тээшийг ариутгаж халдваргүйжүүлж байгаа.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?