АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2020-03-16  

Image result for ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН

2020.03-14,15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 242 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 149-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.15-ны өглөөний 08 цаг 10 цагийн орчим Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6-р багийн нутаг “Онийн бууц” гэх газар шороон замд Mustang маркийн улсын дугааргүй З жолоочтой мотоцикл онхолдож, жолооч З /26настай.эрэгтэй/-н амь нас хохирч, Б /25настай, эрэгтэй/, А /26настай, эрэгтэй /нар гэмтсэн хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 50,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 54,4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 42,8 хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?