Франц улсад шинэ коронавирусийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын тансаг эдлэлийн брэндүүд үйл ажиллагаагаа өөрчлөхөөр болжээ. Christian Dior, Guerlain, Givenchy зэрэг брэндүүдийг эзэмшдэг LVMH групп энэ долоо хоногоос эхлэн үнэртэй усны үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь гар ариутгагчийг их хэмжээгээр үйлдвэрлэх болсноо зарласан байна. Үйлдвэрлэсэн гар ариутгагчаа Францын эрүүл мэндийн яаманд үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх бөгөөд эрх баригчид цааш нь эмнэлгүүдэд түгээх ажээ.
Эх сурвалж: CNN