ТАЙЛАНДЫН САРМАГЧИН НЬ ЗЭРЛЭГШИЖ, ХҮН РҮҮ ДАЙРАХАД Ч ОЙРТЖЭЭ

2020-03-16  

Коронавирус Тайландын сармагчинг хотын тѳв рүү даллажээ. Тайланд орныг зорих аялал жуулчлал зогсож, жуулчдын хѳл тасарснаас болж, Бангкокийн сармагчин нутгаа орхиж, хүн бараадаж хотын тѳвд суурьшиж эхэлжээ. Тэднийг амтат хоол хүнс, жимсээр тэжээдэг байсан жуулчдын урсгал тасарсан нь сармагчингийн сүргийг ѳлсгѳлѳнгийн байдалд хүргэжээ. Ѳдѳртѳѳ 40 хэм хүрч халах нь олон мянган сармагчин зоопаркаа орхин бослого гарган, улмаар хагас галзуурлын байдалд шилжүүлсэн байна. Ѳлсгѳлѳн, уурссан сармагчингийн сүрэн замдаа тааралдсан хүнсний дэлгүүр, лангууг тонон дээрэмдэж, эсэргүүцсэн эзэн лүү нь уурсан довтолж байна. Энэ бол бидний ѳмнѳ нь эрхлүүлж аятайхан таашаал, мэдрэмж авч байсан сармагчин биш, харин зэрлэг, догшин нохдын сүрэг шиг санагдлаа гэж Тайландад жуулчилсан Браун сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Тэд маш ѳлсгѳлѳн, ганц бананы тѳлѳѳ бие биенээ ч барьж идэхэд бэлэн, тийм л догшин, хэрцгий байлаа гэж тэр нэмж тайлбарлалаа. Коронавирусаас гадна, бас сармагчнаас биеэ хамгаалах хэрэгтэй болсон байна, Тайландад.

Ѳлсгѳлѳн, хоолоо булаацалдсан сармагчингийн сүрэг хотыг эзэгнэж, хотын гудмаар хэсүүчлэх, нохой, муурыг тасдан, арьс үсийг нь ч үлдээлгүй идэж байгаа аж. Мѳн тахиа шувууг ч аюул нѳмѳрчээ. Тэд хүнээс бусдыг нь барьж, идэж, ѳлсгѳлѳнгѳѳ дарж байгаа аж.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mongol anchid:mongol xeden tarbagachin anchiig yrichix acyydliig dorno shiidne 2020-03-16
ALLAH:BUGDIIG n BUUDAJ USTGAH HEREGTEI 2020-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?