ОСОЛД ОРСОН МАШИНЫ ИМПОРТЫГ ХЯЗГААРЛАНА

2020-03-16  

Зам, тээврийн хөгжлийн сайдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол Улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгслүүд эвдрэлтэйгээс үүдэж осолд орсон суудлын автомашины эзлэх хувь нэмэгдэж, тэдгээр эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсний дараа борлуулах явдал ихэссэн нь олон талаараа эрсдэл дагуулж буй. Тиймээс дээрх журмын өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Япон улсын Авто үнэлгээ, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх уг нэмэлт өөрчлөлт нь Япон Улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлох юм. Ингэснээр авто машины мэдээллийг ил тод, нээлттэйгээр мэдээллийн нэгдсэн санд байршуулж, ард иргэд өөрийн сонирхож буй авто машины арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг авах боломжтой болох ажээ. Хэрэглэгч автомашины нөхцөл байдлыг тодорхой мэдснээр тохиромжтой үнээр худалдан авах нөхцөл бүрдэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах, зам, тээврийн осол буурахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Иймээс иргэд, автомашин борлуулалгчид дээр журмын нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхийг уриаллаа. 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хат хүн :зөв шдээ алын болгон бид хэн юу оруулж ирсэн нь мэдэгдэхгүй юм унаж амь насаа золиод гаргаж байх юм. зам тээврийн сайдад баялалаазоригтой зоримог шийдвэр гаргасан байна 2020-03-16
ыөа:Хөөрхий вьетнамууд ажилгүй болох нь 2020-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?