ТУСГААРЛАГДСАН ИРГЭДИЙГ ӨНӨӨДРИЙН ДОТОР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ

2020-03-16  

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан бүс нутгаас ирсэн, халдварын тохиолдолтой ойр байсан хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж, шинжилгээ хийж эхэлсэн билээ. Ингэхдээ тусгаарлах байр, хоол хүнсний зардлыг иргэд өөрсдөө гаргахаар журамласан бөгөөд тусгаарлах хугацаа нь дууcсан ч төлбөрөө төлөөгүй хүмүүс байгаа юм.

Тиймээс тусгаарлах хугацаа нь дууссан болон одоо дуусаж байгаа иргэдийг өнөөдрийн /2020.03.16/ дотор төлбөрөө төлөхийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас үүрэг болголоо. Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Тусгаарлалтын төлбөрөө төлөөгүй иргэдэд ухамсартай хандахыг сануулж байна. Дараагийн хүмүүсийг тусгаарлахад хүндрэл учирч байна. Төлбөрөө төлөөгүй иргэдийн ар гэрт төлбөрийн хуудас өгнө. Хойрго хандвал хуулийн байгууллагаар шийдвэрлэнэ. Өнөөдрийн дотор төлбөрөө төлөхийг үүрэг болгож байна. Багабаянгаас л гэхэд тусгаарлалтын хугацаа нь одоо дуусаж байгаа 60 гаруй иргэн бий. Мөн Асралт мед, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан хүмүүсийг ч төлбөрөө төлөхийг дахин дахин сануулж байна" хэмээн мэдэгдсэн юм. 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Банд:Төлбөр төлөхгүй байгаа иргэдийг албадан хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх ! Тэд 14 хоногт төлөөгүй юм чинь цаашид ч төлөхгүй. Одоо анхааруулдаг, шаарддагаа болих хэрэгтэй. Хэний төлөө амьдраад ба аа! 2020-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?