ИРГЭДИЙН ХАНДИВ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨӨР БАЙНА

2020-03-16  

Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид, төрийн байгууллагууд өөр өөрсдийн хандив тусламжийн хүрээнд мөнгөн хандивыг УОК-т өгсөөр байгаа билээ. Иргэдийн хандивласан уг мөнгөөр уушги орлуулах төхөөрөмж худалдан авахаар боллоо. Дэлхий нийтэд учирч буй энэхүү хүндхэн асуудлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ талаар ДЭМБ-аас вирусын халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушги орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION /ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөн. Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. 

Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг /нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас УОК-т гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэхээр боллоо. Төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсээн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо. ECMO төхөөрөмжийг Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг юм байна. Иргэд, аж ахуй нэгж байгууллагын сэтгэлийн цагаан өглөг ийнхүү үр дүнгээ өгсөөр байгаа юм. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?