КАННЫН КИНО ФЕСТИВАЛ ЦУЦЛАГДАХ УУ?

2020-03-16  

Каннын кино наадмыг зохион байгуулагчид дэлхий нийтэд үүсч буй хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж уламжлалт арга хэмжээг цуцлах эсэх талаар хэлэлцэхээр болжээ. Зохион байгуулагчдын зүгээс ням гарагт "Бид олон улсын хэмжээнд тархвар судлалын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Канн хотын удирдлагууд, Кино урагийн үндэсний төвийн төлөөлөгчидтэй байнга холбогдож мэдээлэл солилцож байгаа. Бүх талууд тохиролцсон шийдвэрийг дөрөвдүгээр сарын дунд үед гаргана" гэлээ.

Үүний өмнө Каннын кино наадмын ерөнхийлөгч Пьер Лесчье Ле "Гуравдугаар сарын сүүлээр цар тахлын дэгдэлт хамгийн дээд цэгтээ хүрэх мэдээлэлтэй байгаа тул дөрөвдүгээр сард илүү чөлөөтэй амьсгалж чадна гэж найдаж байна" хэмээн  "Фигаро" сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байв. 

Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй Каннын наадмын хөтөлбөрт багтсан бүтээлийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 16-нд Парист болох хэвлэлийн бага хурал дээр зарлах ёстой.

Тов ёсор 73 дахь удаагийн кино наадам тавдугаар сарын 12-наас 23-ны хугацаанд Францын номин эрэгт болох юм. Гэвч дэлхийн хэвлэлийнхний хүрээнд Каннын кино наадмыг цуцлах нь чухал шийдвэр болох талаар мэдээлж байгаа юм. Халдвар өвчний шалтгаанаас улбаалж дэлхийн хэмжээний томоохон спортын арга хэмжээнүүд тодорхойгүй хугацаагаар ч хойшлогдоод байгаа юм. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?