Б.ДОГМИД: МОНГОЛД ХУУЛЬЧ, ХУЛГАЙЧ НЬ ЯЛГАРАХГҮЙ БОЛЖЭЭ

2020-03-17  

Монголд өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг цензур байхгүй болчихож. Хуульч, хулгайч хоёр хоорондоо ялгагдахаа больчихоод байна. Өөрөөр хэлбэл, хэн нь хуульч, хэн нь хулгайч юм гэдгийг мэдэх арга алга. Мөнгөтэй хүн л бүгдийг ярьж байна. Мөнгөтэй албан тушаалтай хүн л бүгдийг мэддэг, чаддаг, удирддаг болчихлоо. Шинэ үсэг тайлагдаагүй, балархай үсэг мэдэхгүй амьтад өнөөдөр эрдмийн зэрэг цол хүртэж, академич, доктор болчихсон солиороод явж байна. Үүнийг ялгадаг төр засаг алга. Харин олон түмэн мэддэг л байх. Өвөл дөхөөд сэрүүн унаад эхлэнгүүт төр засаг нь утаа, түлш, агаарын бохирдол яриад л дээр дооргүй мөнгө идэх юм. Хэчнээн их мөнгийг хэчнээн олон жил идэв. Дотоод шаталт явагдаж байгаа нөхцөлд уур, утаа гарахгүй байна гэж үгүй. Хор ялгарахгүй байна гэж байхгүй. Энэ чинь техник, энэ чинь физик, энэ чинь шинжлэх ухаан. Утаагүй зуух гэж хэзээ ч байхгүй, утаагүй түлш гэж хэзээ ч байхгүй. Гэтэл нэг том дарга утаа нүдэнд харагдаж байгаа болохоос биш хор байхгүй, доторх хорыг нь шүүгээд авчихсан гэж ярьсан гэсэн. Яаж ингэж биднийг доромжилж болох вэ? Би өөрөө санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн. Жил болгон агаарын бохирдлыг арилгана гэж олон тэрбум төгрөг гаргахаа одоо болих хэрэгтэй. Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд баахан мөнгө аваад л байсан. Хоёр гурван жилийн нүүр үзэж байхад утаа арилаагүй л байгаа биз дээ. Өвөл Багануурын хамгийн утаатай, тортогтой, угаар ихтэй нүүрсийг түлж байхад яаж утаа, түүний хор арилах вэ? Өнөөдөр төр засгийн толгойд луйварчид, гадаадын гар хөл болсон зарим хүн байна шүү дээ. Би бүгдийг нь гэж хэлэхгүй л дээ. Тэр улсууд өнөөдөр хаана гэмт хэрэг, ядуурал их байна, хаана хууль их зөрчигдөж байна тийм орчинд жоом бясаа шиг үржиж үндсэн ажлаа хийж байна. Ард түмэн хэчнээн ядуу байх тусам тэдэнд тустай. Ингэж Б.Догмид зохиолч хэлж, бухимдлаа тайлжээ.

- Үе үе нийгмийг шүүмжилдэг. Шувуу хүртэл буруу дэвээд байх юм гэж нийгэм буруу яваад байгааг зүйрлэж хэлсэн.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:яг үнэн дүр төрхийг шударгаар бичсэн байна. баяр хүргье 2020-03-17
Овгон:Торийн хундэтгэлтэй хуний уг голыг нь хэлждээ.Зохиолч хуний оюуны чадвах зарим тушээдээс даваад л байх юмдаа. 2020-03-17
Т.Энхтуяа:Би харин бүр гайхаад ойлгодоггүй.түлш түлээд шатаагаад бхад утаа гардаггүй юм аа гэхнээ хорт хий гарна даа л гээд ...Ингэж солиорохынхоо оронд орон сууцжуулаад төр тэр утаанд зориулсан мөнгөө хөнгөлөлт үзүүлсэн бол харин утаагүй болох байлаа.Одоо энэ короногоор бас л мөнгө хийхээр ажиллаад байх шиг л байдаг ш дээ.Тэр шагнал эрдэмтэн доктор ч утгаа алдсан дөө..Жаахан юм ойлгодогууд бол ичээд авмааргүй шахуу дөө 2020-03-17
Pujee:Saihan unen hell dee 2020-03-18
Зочин:Монголд нүүрлэсэн үнэн нүүр царайг яг л хэлсэн байна шүү. Шурарга үнэн ялан дийлэх болтугай. 2020-03-18
Donning :Үнэн үг хэлжээ Эмнэлэгт ч ялгаагүй. Бялдаг нарийн уурхай 2020-03-18
Баагий:Хулгайчийг арай том хулгайч шүүн таслах юм даа. 2020-03-18
Zochin:Xarinch ix zoolon ayduu xelj bichlee bi bol luiwarchid xulgaich vvrelsen shvvx zasaglaltai gazar shoroogoo gadnixand xudaldsan udirdagchtai vndsendee bolbol ex ornoo oorsdtoigoo tsug ustgaj bgaa wirusnvvd 2020-03-18
Чамин чулуун:ХУЛГАЙЧАА ТАНЬЖ МЭДДЭГГҮЙ МЭДРЭЛГҮЙ МЭДРЭМЖГҮЙ ХУУЛИА БАРАГ МЭДДЭГГҮЙ ХУУЛЧ ШШҮГЧИД ДҮҮРЭН ЮМ БИЛЭЭ БИ САЙН МЭДЭРСЭН.ТИЙМЭЭ БИ ХУУРАМЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРААД ЗАЛЬЛААД АВЧИХСАН ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД ХУЛГАЙЧАА ТАНЬДАГГҮЙ МЭДЭРДЭГГҮЙ ШҮҮГЧИЙГ БИ НҮДЭЭРЭЭ ХАРСАН.ТАНИДАГ ХҮН Л БАЙХГҮЙ БОЛ ЧИ ХЭЗЭЭЧ БҮТЭХГҮЙ. 2020-03-18
Шархүү Мөнхбат :Ард түмэн ядуу зүдүү амьдралтай байх нь улс төрч болж тоголдог хулгайч дээрэмчдээр дүүрсэн НАМ нэртэй бүлэглэлийн луйварчид ард түмний ТАРХИ угаахад хялбархан байдаг юм бишүү дээ 2020-03-18
Narantuya:Tiimee ene gartsaagvi bodit vnen ene ih shunal ervvl uhaantai hvnd baimaargvisen 2020-03-19
Хүн:Юу хэлэх вэ. Хөл толгойгоо алдаад байна.Мөнгөний боол болцгоов. 2020-03-20
ваяра:Яа үнэн тэгээд хүн болгон ярихаас хэтэргүй юм да 2020-03-20
Зочин:Нийгмийн тогтолцоо буруу нь илт боллоо.Хаа холын Амёрикийг дагах нь элдэв зээл тусламж авч идэж байхад эрх мэдэлтэнгүүдэд л чухал болтой 2 хөршийн систём нь дээр юм.ээлжилж цөлөмсөөр ингээд яваад байх хэрэг үү. 2020-03-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?