“НОМИН ТАВ ТРЕЙД” ХХК-Д 20 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

2020-03-17  

Image result for номин дэлгүүр

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолын дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэт, борлуулалт, үнийн тогтвортой байдлыг хянах чиг үүргийг ШӨХТГ болон холбогдох төрийн байгууллагад өгчээ. Энэ дагуу ШӨХТГ-ын улсын байцаагчид зах, худалдааны төв, ААН-үүдийг шалгаж байгаа юм. Шалгалтын үеэр  “Номин тав трейд”  ХХК буюу Улсын их дэлгүүр нь энэ сарын 10-наас нэг килограм тутамд хонины ястай махны үнийг 1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна.  Тухайлбал, үхрийн мах нэг килограм тутамд 14999 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон. Иймд онцгой нөхцөл байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хохироосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
demjigch:odoo l neg turshig ajillaj baina 2020-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?