Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины хүн дээр хийх анхны туршилт АНУ-д эхэлжээ. Өчигдөр тус улсын Вашингтон мужийн Сиэтл хотын “Kaiser Permanente” судалгааны хүрээлэнд сайн дурын дөрвөн хүн туршилтын вакцинаар тариулсан байна. Уг вакцин нь өвчтөний биед Covid-19 вирус халдаадаггүй, харин шинэ коронавирусээс хуулбарласан аюулгүй генетикийн кодыг нэвтрүүлдэг байна. Дээрх вакциныг АНУ-ын биотехнологийн Moderna Therapeutics компани бүтээжээ. Лабораторид гаргаж авсан ийм хуулбарыг тарьснаар хүний биеийн дархлааны систем жинхэнэ вирусийг эсэргүүцэхэд бэлэн болох ёстой ажээ.
Эх сурвалж: BBC