УОК: ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР ГАРГАХ ШАЛТГААН ОДООГООР БАЙХГҮЙ

2020-03-17  

Монгол улсад  шинэ коронавирусийн халдварын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК шуурхай хуралдлаа. Иймд хуралдааны шийдвэрүүдээс танилцууллаа. Энэ үеэр сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг БСШУЯ -ны саналаар шийдвэрлэнэ, одоогоор Баян-Өлгийгөөс бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна. Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу үгүй гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Казахстанаас оюутнууд ихээр ирж байгаатай холбоотойгоор олон хүнийг тусгаарласан байна. өнөөдрийн байдлаартус аймагт 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байна. Францын талаас тусгай онгоц явуулж иргэнээ татаж авъя гэж байсан ч биеийн байдал нь тогтворжиж байгаа учраас энэ яриа зогссон.  Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан. Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Хяналтад авч, ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна. Манай иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Түрүүний Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа. Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна. Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Тайван байлгах хэрэгтэй. Сүүлийн үед коронавирусийн халдвараар улс төрийн хонжоо олох гэсэн оролдлого гаргаж байна. Ингэж болохгүй гэдгийг анхааруулж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Шинэ коронавирусний халдвар дэлхийн 164 оронд тархлаа. Монгол Улсад анхны халдвар авсан хүн Франц улсын иргэн болох нь тогтоогдсон. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. КОВИД-19 халдвар авсан Монгол Улсын гурван иргэнийг эрчимтэй эмчилж эхлээд байна. Тухайн гурван иргэнтэй ойр байсан нийт 110 хүнээс шинжилгээ авсан. Одоогоор 61 хүний хариу сөрөг гарсан. Гурван иргэнээ шуурхай эмчилгээнд оруулаад байна. Халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг дахин хэлье. Гурван иргэний биеийн байдлын тухайд хувь хүний нууцтай холбоотой учраас зарлах боломжгүй. ХӨСҮТ-ээс БНСУ-аас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн иргэний байдал хүнд байна.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?